Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ үргэлжлүүлэн унасаар сүүлийн 21 жилийн доод хэмжээнд хүртлээ буурчээ.
АНУ-ын түүхийн эдийн жишиг тогтоогч "West Texas Intermediate" нь газрын тосны үнийг нэг баррелийг нь 15 ам.доллараар тогтоосон байна. Нөхцөл байдал маш хүнд байгаа нь үнэн хэрэгтээ Эрчим хүчний яам дотоодын нефть үйлдвэрлэгчдэд газрын тос олборлохгүй байхын тулд мөнгө төлж байгаатай холбоотой гэж эдийн засагчид үзэж байна.
Мөн газрын тосны Брент индексийн үнэлгээ 27 хувиар буурснаар 1991 оноос хойших хамгийн доод түвшинд хүртлээ буурч нэг баррель 17 ам.долларт хүрсэн байна. Өнгөрөгч долоо хоногт Вена хотод болсон ОПЕК-ийн уулзалтаар Саудын Арабын тал Оросоос бүтээгдэхүүний гаралтаа өдрийн 1.5 сая баррелиар бууруулах санал тавьсанд татгалзсан хариу өгсөн юм. Үүнээс болоод ийнхүү дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийн савалгаа үүсч байгаа аж.
Эх сурвалж: Oilprice.com