Эгч дүүс 102 жилийн зайтай 2 өөр цар тахлын улмаас нас барсан тохиолдол гарчээ
Зуун жилийн зайтай дэлхийн хоёр тусдаа цар тахлын улмаас эгч дүү 2 нас барсан байна.
1924 онд төрсөн Селма Эстер Райан 96 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэснээс хойш 3 хоногийн дараа Техас мужийн Остин хот дахь өндөр настнуудын байранд коронавирусын улмаас нас баржээ. Түүний эгч болох Эстер нь 1918 оны Испанийн ханиадны цар тахлын үеэр таван настайдаа нас барсан юм байна.
“Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр надад ээжийн байрлаж байсан асрамжийн газын таван хүн өндөр халуунтай байна гэсэн дуудлага ирсэн. 5 өдрийн дараа би түүнийг өвчтэй болохыг нь мэдсэн юм. Түүнтэй хамт байх боломж надад байгаагүй. Ээжийн маань төрсөн өдөр 96 насны төрсөн өдөр 4-р сарын 16-ны өдөр байсан юм. Тэр төрсөн өдрөө тэмдэглээд 3 хоногийн дараа нас барсан” гэж охин Вики нь хэлжээ.
Испанийн ханиад нь 1918-1920 оны хооронд 500 сая хүн буюу тухайн үеийн дэлхийн хүн амын гуравны нэгт халдварласан аж. Дэлхий даяар дор хаяж 50 сая хүн энэ вирусээс болж амиа алдсан хэмээн судлаачид үздэг юм.
Коронавирус нь Испанийн томуунаас хойших хамгийн том тахал болж байгаа бөгөөд тус өвчин нь өдгөө 2.4 сая гаруй хүнд халдварлаж, дор хаяж 165,200 хүний аминд хүрчээ.
Өндөр настнууд болон дархлаа нь муудсан хүмүүс COVID-19-өөр өвчлөх эрсдэл өндөр байгаа ч Испани ханиаднаас нас баралтын түвшин 5 дахин бага байгаа юм.