УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарч байгаагаа мэдэгдлээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарч байгаагаа мэдэгдлээ. Тэрээр, "Бусад намаас санал ирж байгаа. Ирэх лхагва гариг гэхэд өөр намд элсэх эсэх шийдвэрээ гаргана. МАХН-ын үе үеийн ахмадууддаа баярлалаа. Залуу гишүүддээ амжилт хүсье. Намаасаа гарсан ч намынхаа жирийн гишүүд, одоогийн удирдлагууддаа амжилт хүсье. Нам бүрт авлигачид бий. Авлигачид төрийн эрх мэдэлд байгаа цагт хөгжинө гэж байхгүй. Би АН-д санал тавьсан. Авлига, хээл хахуультай холбоотой хүмүүсээ дэвшүүлэхгүй гэх юм бол би ардчиллын төлөө хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн" гэв.