КОВИД-19: Италичуудад эсрэг биет үүсэхгүй байна
Италид коронавирусний халдвараас эдгэсэн иргэддээ “дархлааны паспорт” олгох ажил хэрэгжүүлэх гэсэн боловч бүтэлгүй болжээ. Учир нь эдгэсэн иргэдийн дөнгөж 10 хувьд нь эсрэг бие үүсэж, бусад хүмүүс нь дахин халдварлах магадлалтай үлдсэн байна. “Дархлааны паспорт” гэдэг нь тухайн иргэн коронавирусээр өвдөөд эдгэсэн, дархлаатай болсон гэдгийг батлах бичиг баримт юм.
Италийн Иргэний хамгаалалтын агентлагийн тэргүүн Сильвио Брусаферро “Ийм баримт гаргах нь маш аюултай. Учир нь нэгдүгээрт, италичуудад эсрэг бие үүсэхгүй байна. Хоёрдугаарт, эдгэсэн өвчтөнүүд дахин COVID-19 тараахгүй гэдгийг хэн ч 100 хувь батлаагүй байна. Ихэнх иргэдэд эсрэг бие үүссэний дараа хөл хориог цуцлахаар бэлтгэж байгаа муж, хотууд байна. Ингэж бодож болохгүй” гэж мэдэгджээ.
Итали улсад коронавирусний халдварын тохиолдол 175.900 мянгад хүрж, 44.9 мянган хүн эдгэрч, 23.2 мянган хүн амиа алдаад байгаа билээ.