Монголд аялсан жуулчдын жижигхэн паян
"Гадаадын жуулчдын хамгийн сонин хачин хүсэлтүүдээс бөөгнүүлцгээе" гэсэн постны комментуудаас:
-Хорхогны даралттай тагтай бидон миний араас аваад явуулаарай гэж захиж байв. Хүсэлтийнх нь ёсоор Нарантуулаас аваад явуулсандаа... одоо карентинд хорхог хийгээд идэж байгаа биз
-Япон жуулчидтай хөдөө яваад тэгсэн нойл яваад алга болчихсон ирдэггүй . Бас харагддаггүй . Дөхөөд очсон ккк хөдөөний модон нойлийн гишгүүр банзан дээр хөлөө жийгээд суучихсан босож чадахгүй ГАЦСАН байлаа гэж ккк . Бараг 20 - иоод жилийн өмнө ккк модон жорлонд явган сууна гэдэгийг мэддэггүй байсан юм билээ ккк тэр нь ядаж шинэ нойл байсан болохоор банз нь ч шинэ тулдаа гайгүй өнгөрч билээ ккк
-2 жуулчин тэмээ худалдаж аваад говиор өөрсдөө аялна гээд тэмээгээ арай гэж олоод худалдаж аваад явсан. Тэгээд тэмээгээ суулгаж, босгож чадахгүйгээ мэдээд тэрийгээ 2 хужаа мотоциклээр тулаад тэр шөнөдөө нэгийг нь хулгайд алдаад 1 мототой сундлаад хот орж ирсэн байдын
-Сарлагны толгой авч явна гээд сүйд болсон, хилээр яаж гаргахавдээ
-Цагаан зээр хармаар байна гэхээр нь 10 гаран мянгыг харуулчлаа, чоныг нь бас харуулчлаа, аргал янгир хармаар байна гэхээр нь бас үзүүлчлээ, зэрлэг гахайтай таарлаа, бас 6 зүйлийн тогорууг нь үзүүллээ, тэгсэн 5жи идмээр байна гэхээр нь олоод өглөө, хотод очоод хамт караокедий гэхээр нь ёсоор болголоо тэгсэн адаг сүүлд нь манийгаа аваад явах гэж байдаг байна ш дээ, намайг аваад явмаар байна хамт явчаач гэж авсан (энийг бичсэн хүн нь эрэгтэй )
-Баян Өлгийд 1 америк өвгөн казак айлын авдарыг худалдаж авна гэж зүтгээд авсан даа. Араас нь каргогоор явуулсан.
-2 Герман Эхийн гол руу Баянхонгороос алхана гээд. Тэр үед Баянхонгор руу Изнис нисдэг байв. 20 өдрийн дараа ирж аваарай гээд явсын. Очиж авсан даа. Суурин дээр нь 4, 4 лааз пиво нэг амьсгаагаар уучихдаг мундаг эрчүүд байсан даа.
-1 америк эмэгтэй баавгайн тухай нийтлэл бичдэг гээд Дархан Газар А руу мазаалай үзнэ гэж зүтгээд. Явж өгсөн ч юу гээл тэрүүнд мазаалай харагдахав. Байгаль хамгаалагч нь өөрөө 5 жил хараагүй байсан.
-Тайгад оччихоод АТМ байгаа юу гэж асуусан
-Монголчууд үхрийг ганц цохиод унагадаг гэсэн би ч чадна гээд 2 хуруугаа хугалсан хүн мэднэ ( бразил )
-Нэг баазын хананд өлгөсөн зургийг худалдаж авна, яг энэ зураг л надад таалагдаж байна гэж зүтгээд... Нөгөө зураг нь ядаж байхад ".... жуулчны баазын хамт олонд дурсгав ... он" энэ тэр гэсэн бичигтэй.
-Саалийн сандалыг нь худалдаж авч байсан
-Мишок бас ор байсаар байтал шуудайтай ноосыг дэлгэж унтана гэж зүтгэсээр байгаад унтсан байдгын. Явах өглөө нь ноосноос сувинер болгож хэсгийг аваад явсан
-Таг хөдөө очсоноо пизза хүргэлт захиалаад өг гээд нэхэж байсан солонгос үнэхээр аймар байсан шүү.
-Олон жилийн ѳмнѳ нэг охин манай жолоочд дурлаад(жоохон гүзээтэй) тэр гэдэс нь таалагдаад байна тэвэрч үзмээр байна гэж билээ. Хүсэлтийг ёсоор болгосон нь гай болж захиа зураг хэсэг зѳѳсѳн санагдах юм. Шолбойсон юм байх юм бодсон гоё хатуу гэдэс байна гэсэн хаха
-Америк гэр бүлтэй говь яваад. Эхнэр нь дан цагаан мах иддэг. Нөхөр нь хөдөө айлд очоод тайлбарлаж бгаа юм. '' Манай эхнэр 4 хөлтэй л биш бол юуны ч мах иддэг.'' Гэхээр малчинд орчуулаад өгсөн чинь малчин гурван хөлтэй ямаа заагаад '' энийг идэх үү'' гсн чинь их сандарч билээ.
-Дээхэн үeд аяллын жолооч нар говийн аялалд явхаараа майктай юм уу эсвэл шалдан цээжээ гаргаад яваад байдаг байсан. Та цамцаа өмсөөч гэхээр халууцаад байна гээд үгэнд ордоггүй байлаа. Нэг удаа хэдэн гэй франц жуулчинтай явж байсан, нөгөө хэд хөтлөлцөөд л үнэсэлцээд л...
Тэрэнд нь Монгол жолооч нар дургүй пээ паа болоод л. Тэхээр нь эд нар та нарын мөөмийг ямар гоё юм гээ л хоорондоо яриад явна гэсэн п... болоо л явцан. Түүнээс хойш нэг ч удаа цамцаа тайлаагүй л юмдаг ккк
-Нэг израйл асуудаг юм. Монголчууд холын зочиндоо эхнэрээ өгч хонуулдаг үнэн үү, үнэн бол энэ айлын эхнэртэй хонож үзмээр байна гээд.
Дөнгөж гэрлэсэн залуухан айл байсан, эхнэр нь тун хөөрхөн цагаан шар хүүхэн байсан.
Монголын тухай маш олон худал мэдээлэл байдгын зах зух нь гэж хэлж өгсөн.
-Шанхын хийдэд заавал хононо гэж зүтгээд тэгээд хонуулсан даа
-ази жуулчин хүндэрсэнийхээ дараа онжигоо заавал усаар шүршиж цэвэрлэнэ гээд байдаг арга бараад жижиг усны савны тагыг цоолоод дэлгүүрээс наалдан пад гуурс авч наагаад нэг гар ажиллагаатай шүршигч хийж өгч билээ. явталаа хэргэлсэндээ хөөрхий
-Солонгос хосууд гэр судалж баахан юм асууж байснаа ер нь хүүхэд яаж хийх вэ хаана яаж гэж асууж блээ ккк
Эх сурвалж "Аялал жуулчлалын салбарын мэдээ мэдээлэл / Tourism news" групп