Шинээр нэг тохиолдол бүртгэгдэж, халдварын тоо 32 боллоо
Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Тэгвэл тус яамнаас өнөөдрийн /2020.04.19/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Бид ОХУ-аас ирж тусгаарлагдсан иргэдээс 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг тохиолдол илэрлээ. Ингэснээр коронавирусний халдвар нэг тохиолдлоор нэмэгдлээ. Харин туркийн хоёр иргэн эдгэрсэн. Гурван өдөр дараалж үзэхэд коронавирус илрээгүй. Гэвч өөрсдийн хүсэлтээр ХӨСҮТ-д үргэлжлүүлэн хянаж байна" гэх мэдээллийг өглөө. Ингэснээр Монгол Улсад коронавирусний халдвараар өвчилсөн иргэдийн тоо 32-т хүрч байна.