Эрчүүд коронавирусийн улмаас нас барах магадлал илүү өндөр байгааг эрдэмтэд баталжээ
Эмч нар коронавирус нь өндөр настай хүмүүст илүү халтай байгааг анхааруулсаар байгаа билээ.
Тэгвэл Их Британийн Үндэсний статистикийн газрын хамгийн сүүлд гаргасан мэдээллээр эрэгтэйчүүд тус өвчний улмаас нас барах магадлал эмэгтэйчүүдээс бараг хоёр дахин их байгааг харуулсан байна.
Мөн Хятадад ч мөн халдвар авсан эрэгтэйчүүдийн 2.8 хувь нь нас барсан бол эмэгтэйчүүдийн 1.7 хувь нь нас барсан болохыг эрүүл мэндийн яам нь анхааруулсан юм. Франц, Итали, АНУ, Испани, Өмнөд Солонгос зэрэг коронавирусийн тархалт газар аваад байгаа орнуудад ч мөн ижил дүр зураг ажиглагджээ.
Яагаад эрчүүд илүү их тоогоор нас барж байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн төвийн захирал, профессор Сара Хоукс хэлэхдээ "Эрчүүд амиа алдах магадлал илүү өндөр байгаагийн учрыг бид одоогийн байдлаар тогтоогоогүй байна" гэж хэлжээ.
Гэхдээ судлаачид энэ талаар янз бүрийн таамаг дэвшүүлж байна. Эрчүүд архи тамхины хэрэглээ арай илүү байдаг учраас дархлаа нь илүү хурдан унадаг тухай таамгийг Хятадын эмч нар дэвшүүлээд байгаа бол Их Британийн эмч нар эмэгтэйчүүд хувийн ариун цэвэр илүү сахидаг учраас илүү хөнгөн байдлаар өвчилдөг хэмээн мэдэгджээ.
Гэхдээ ихэнх эрдэмтэд хүйсийн ялгаанд гол учир нь байна гэж үзэж байгаа юм.
Сара Хоукс "Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дархлааны тогтолцоо нь харьцангуй өөр байдаг учраас энэхүү вирустэй тэмцэх хэлбэр нь өөр байдаг байх. Тиймээс эрэгтэй хүмүүс амиа алдах магадлал өндөр байгаа байх" гэжээ.
Эх сурвалж: BBC