Хойд Солонгосоос дүрвэсэн хүн Өмнөд Солонгосын парламентад анх удаа сонгогдлоо
Энэ долоо хоногт болж өнгөрсөн Өмнөд Солонгосын парламентын сонгуульд Хойд Солонгост өндөр албан тушаал хашиж байгаад дүрвэсэн хүн тойрогтоо ялалт байгуулж сонгогджээ.
Лондон дахь Хойд Солонгосын Элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга асан Ти Ён Хо Үндэсний Ассамблейн сонгуульд Сөүл хотын Ганнам дүүрэгт Нэгдсэн Ирээдүйн Намаас нэр дэвшин 54 хувийн санал авч явалт байгуулсан байна.
"Би парламент, засгийн газарт бодит байдалтай тулгарахыг уриалж, Хойд Солонгост тогтвортой, боломжит бодлогыг хэрэгжүүлэхийн тулд чадах бүхнээ зориулахаар төлөвлөж байна" гэж тэрбээр сонгуульд ялалт байгуулсныхаа дараа хэлжээ.
2016 онд Ти Ён Хо нь нэр, төрсөн он, сар, өдрөө хүртэл хуурамчаар мэдүүлэн Их Британиас Өмнөд Солонгос руу гарч байсан юм байна.
Ти Ён Хо "Өмнөд Солонгос бол миний эх орон, Ганнам бол миний гэр орон" гэж нэмж хэлсэн байна.
Ийнхүү Хойд Солонгосоос дүрвэсэн хүн анх удаа Өмнөд Солонгосын парламентад суудал эзлэхээр болж байгаа аж.
Хойд Солонгосоос дүрвэсэн иргэд Өмнөд Солонгосын улс төрд оролцох оролцоогоо нэмэгдүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн сард тэд анх удаа улс төрийн намаа байгуулсан юм.
Өдгөө Хойд Солонгосын 33000 гаруй дүрвэгсэд Өмнөд Солонгост амьдарч байна.
Эх сурвалж: Yonhap