Аймаг, нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон байгууллагын ажилтанд 200,000 төгрөг олгоно
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар коронавирусийн цар тахлын үед авах эдийн засгийн зарим арга хэмжээний тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг баталжээ.
Тухайлбал, үйл ажиллагаа нь доголдсон ААН-ийн ажилтнуудад 3 сарын хугацаанд 200,000 төгрөгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргасан.
Ямар ААН, байгууллагын ажилтан гурван сарын хугацаанд 200,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авахыг энэхүү журмаар зохицуулжээ.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Аймаг, нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, борлуулалтын орлого 50-аас дээш хувиар буурсан хувийн хэвшлийн ААН, байгууллагын ажилтнуудад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ" хэмээн тайлбарлалаа.
Тэрбээр өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хурлаас гаргасан шийдвэрийг танилцуулсан юм.