Япон улс иргэн бүрд 100 мянган иен буюу ойролцоогоор 930 ам.долларын тусламж үзүүлнэ гэж Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ.
"Бид хамгийн боломжтой дүнг тооцож гаргасны үндсэн дээр энэ шийдвэрийг гаргасан" гэж Шинзо Абэ хэлсэн байна. Энэхүү мөнгө олгох саналыг Абэгийн либерал ардчилсан нам гаргасан бөгөөд сарын турш хэлэлцсэний үндсэн дээр ийм шийдвэрт хүрсэн аж.
Энэхүү тусламжийн зорилго нь коронавирусийн тархалтын улмаас улс орны эдийн засагт учирсан хохирлыг гэр бүлүүд давж гарахад туслах юм байна.
Тэрбээр мөн чинээлэг иргэд ялгаагүй энэ мөнгийг хүртэх бөгөөд ард олноо орлогоор ангилах нь "Байж болшгүй, бүтэшгүй зүйл" гэж хэлсэн юм.
Японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ачиде Суга "Бид эдийн засгийн найдвартай тогтолцоог бий болгох талаар хурдан бөгөөд тодорхой арга хэмжээ авахыг хүсэж байна. Энэ бол ердөө эхлэл бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд үүнтэй адил арга хэмжээ хэд хэдийг авна" гэжээ.