Японы олзлогдогсод Монголд

Японы олзлогдогсод Монголд

Японы цэргийн эрх баригчид дэлхийн II дайны туршид холбоотон Герман, Итали улстай байгуулсан гэрээндээ үнэнч байж, нэгдсэн үндэстний эсрэг Номхон далай ба Хятадад дайны үйл ажиллагаа явуулж байв. ЗХУ-ын Алс дорнод болон Монголд довтлох стратегийн төлөвлөгөө, зорилтоо орхиогүй, гагцхүү тохиромжтой цагийг хүлээж байжээ.

Японы зүгээс Монгол, Зөвлөлтийн батлан хамгаалах чадавхийг тагнан судалж,  Манжуур дахь Квантуны армийг бэхжүүлж, бие бүрэлдэхүүнийг нь 1942 оны дунд үед 1-2 сая болгосон нь Японы армийн бие бүрэлдэхүүний 35 орчим хувь болж байв. Түүнчлэн Манжуур дахь Квантуны армийн бүрэлдэхүүнд тусгай армийн отряд буй болгож, бактериологийн дайнд бэлтгэж, судалгаа шинжилгээ, туршилт хийх болжээ.

1945 оны 7 дугаар сарын 26-нд Японтой байлдаж байсан АНУ, Англи, Хятад гурван гүрнээс үг дуугүй бууж өгөх тухай шаардлага тавьсан ч Японы засгийн газар хүлээж авсангүй. Эл нөхцөл байдалд Ялтын бага хурал дээр хэлэлцэж тохиролцсон ёсоор Зөвлөлт Холбоот улс 1945 оны 8 дугаар сарын 9-нд Японы эсрэг дайн зарлахад, БНМАУ, Зөвлөлт Засгийн газрын мэдэгдлийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Японы эсрэг дайнд БНМАУ-ыг оролцуулах тухай асуудлыг И.В.Сталин нарын ЗХУ-ын удирдлага 1945 оны 7 дугаар сарын эхээр БНМАУ-ын ерөнхий сайд Х.Чойбалсанг Москвад урьж авчран Зөвлөлт-Хятадын хэлэлцээний тухай мэдээлэх үедээ ярьж тохиролцсон байдаг.

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн 1945 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хамтарсан онц хурлаас БНМАУ-аас Японд дайн зарлах тухай тунхагийг баталжээ.

Сар хүрэхгүй хугацаанд Зөвлөлт-Монголын армиуд Квантуны армид цохилт өгч, ЗХУ-ын Өвөр Байгалийн ба Алс Дорнодын 1, 2 дугаар фронтын цэрэг, Амар мөрний нэгдсэн флот японы 22 дивизийн 600 мянган цэрэг, дарга нарыг зэвсэг техникийн хамт олзлон авснаас 12318 олзлогдогсдыг нэрсийн жагсаалтгүйгээр тоолон авч, 6 удаагийн цуваагаар Монголд авчирчээ.

Японы олзлогдогсдыг Монголд хүлээн авч, тэдний хөдөлмөрийн хүчийг ашиглахтай  холбогдон түүнийг хэрэгжүүлэх ажлыг тусгайлан хариуцсан Засгийн газрын байгууллагыг бий болгох шаардлагатай болсон бөгөөд МАХН-ын Төв Хороо, СнЗ-ийн 1945 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 72/59 дүгээр тогтоолоор Олзлогдсон цэргийн хэргийг эрхлэх ерөнхий газрыг /ОЦХЭЕГ/ байгуулж, даргаар намын ажилтан байсан Сосорбарамыг томилж, хошууч генерал цол олгожээ.

Олзлогдсон цэргүүдийг хүлээн авах ажилтай холбогдуулан ДЯЯ-ны сайдын 1945 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 421 тоот тушаалаар Улсын Аюулаас Сахиж Хамгаалах Хэргийг Удирдах Ерөнхий газрын /УАСХХУЕГ/ харьяа 9 дүгээр хэлтсийг байгуулж, 1947 оны 10 дугаар сарын 24-нийг хүртэл 2 жил ажиллуулахдаа японы олзлогдсон цэргийн дотор өөрийн нууц тагнуулын ба гүйцэтгэх ажлыг удирдан зохион байгуулжээ.

ДЯЯ-ны УАСХХУЕГ-ын Цэргийн олзлогдогсдын хэрэг эрхлэх хэлтсийн дүрмийг 1945 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ДЯЯ-ны сайдын тушаалаар баталжээ.

9 дүгээр хэлтэс нь Олзлогдсон цэргийн хэргийг эрхлэх ерөнхий газар ба түүний харьяа хот хөдөөгийн лагерь, цэгүүдийг хариуцан ажиллаж олзлогдсон цэргүүдийн санал, сэтгэгдэл, улс төрийн зан байдал, ажлын бүтээл ажиллаж буй байдал, аж амьдралын талаар оршиж буй дутагдал, ОЦХЭЕГ-ын удирдлагын зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо, алдаа дутагдал, харуул хамгаалалт зэргийн талаар нам, засгийн удирдлага, эрхэлсэн харьяа газруудад мэдэгдэж, зохих арга хэмжээнүүдийг авахуулж ажиллаж байжээ. Мөн улсаас олгогдсон машин техникийг зохих журмаар нь ажиллуулахгүй сул зогсоох, эвдэн сүйтгэх, хор хохирол учруулах зэрэг асуудлын талаар арга хэмжээ авахуулахаар холбогдох хэрэг эрхлэх газруудад дүнг илтгэн танилцуулж байжээ.

Тус хэлтэс нь зохион байгуулалтын хувьд тасгуудад хуваагдан, олзлогдогсдын ажиллаж байсан газруудыг харьяалан гүйцэтгэх ажил явуулж байжээ.

Олзлогдогсдыг хуваарилан ажиллуулж байсан баримтаас үзэхэд 90 гаруй хувийг Улаанбаатар хотын барилга, барилгын материал үйлдвэрлэлийн ажилд ажиллуулсан нь хотжих үйл явц эхэлж байсан нөхцөлд дадлага туршлагатай ажиллах хүчнээр хангаж, нийслэл хотын төв хэсгийн өнөөгийн өнгө төрхийг илтгэсэн засаг захиргаа, олон нийтийн томоохон барилгуудын үндэс суурийг тавих ажлыг эхлүүлжээ.

ЗХУ-аас японы олзлогдогсдыг эх нутагт нь буцаах үйл явц 1946 оны эцсээс эхэлсэнтэй холбогдуулан Монгол дахь олзлогдогсдыг буцаах асуудалд ЗХУ-ын тал ихээхэн анхаарал хандуулах болжээ. Ийм үед японы олзлогдогсдыг Монголд байлгах хугацааг уртасгахыг Монголын талаас ЗХУ-д хүсэлт болгож байжээ.

МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал 1947 оны 3 дугаар сарын 22-нд Ерөнхий сайд Х.Чойбалсанд Москвагаас илгээсэн цахилгаан утсандаа: “Гадаад яамны орлогч сайд Маликтай уулзаж, манайд байгаа олзлогдсон япончуудыг энэ жилийн дулааныг улирлыг дуустал барилга дээр ажиллуулбал бидэнд ихээхэн ашигтай учрыг хэлсэн гэжээ. Үүнээс үзэхэд Зөвлөлтийн тал 1947 оны хавар олзлогдсон япончуудыг буцаах асуудлыг ярьж байсан боловч Монголын тавьсан саналыг харгалзан мөн оны намар хүртэл хойшлуулсан нь тодорхой болж байгаа юм. 

Олзлогдсон япон цэргүүд 1947 оны 10 дугаар сарын 16-26-ны өдрүүдэд 11 удаагийн цуваагаар буцаж, нийт 10705 хүнийгЗХУ-ын хил Наушка дээр нэрсийн жагсаалтаар ЗХУ-ын талд хүлээлгэн өгсөн байна.

 

ТЕГ-ын Тусгай архивын судлаач Б.Эрдэнэбилэг

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419