Оросын ГХЯ: Та нар хүнд үед эх орноо орхиод харийнханд алт төлж амьдарч байсан одоо л Орос гэдгээ санав уу?
ОХУ-ын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч М.В.Захарова хил хаасан үед Лондонгоос гэр бүл үр хүүхдээ шилжүүлэхээр яаравчилж байгаа Оросын баячуудад "Та нар хүнд үед эх орноо орхиод харийнханд алт төлж амьдарч байсан одоо л Орос гэдгээ санав уу? Эхлээд эх орон, ард түмнээ хүндэтгэж сур" хэмээн мэдэгджээ.
Коронавирусийн халдварын үед гадаадад гарсан Оросын баячууд олигархууд эмчилгээний зардал өндөр, түүний дээр эм тариа дутмаг байгаа учраа ийнхүү эх орондоо ирэхийн тулд асар их чармайлт гаргаж байгааг ийнхүү шүүмжилсэн байна.
Тэрбээр мөн барууны баян орнуудын худал үгэнд итгэж гадагш гарсан хүмүүсийг эх орноо гэсэн сэтгэлтэй байхыг шаарджээ.
Оросын олигархуудын хүүхдүүдийн ихэнх нь барууны орнуудад амьдардаг бөгөөд бүгд давхар иргэншилтэй байдаг юм байна. Жишээ нь ГХЯ-ын сайд Сергей Лавровын эхнэр АНУ-д олон жилийн турш амьдарсан, Үндэсний Гвардын дарга Виктор Золотовын ач нар Лондон хотод сурдаг, Ерөнхийлөгч Владимир Путины охин Итали улсад олон жил амьдарч байгаа юм.Тэд мөн ЗХУ задрах үед хувьчилж авсан хөрөнгийн асуудлаа АНУ юм уу Их Британийн шүүх дээр шийдвэрлэдэг аж.
Эх сурвалж: ТАСС