Н.Дашдаваа: Х.Бат-Ялалтыг хуульд заасан эрхийг нь эдлүүлэхгүйгээр цагдан хорьсон
"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын дарга, хуульч Х.Бат-Ялалтыг цагдан хорьсон нь иргэнд хуулиар олгогдсон баталгаатай эрхэд халдсан талаар Монголын Консерватив Намын дарга Н.Дашдаваа мэдээлэл хийлээ.
ХУУЛЬЧ Х.БАТ-ЯЛАЛТАД ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ, МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН БАТАЛГААТАЙ ЭРХИЙГ НЬ ЭДЛҮҮЛЖ СУЛЛАХЫГ ШААРДСАН ИРГЭДИЙН ГАРЫН ҮСЭГТЭЙ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
2020 оны 04 дүгээр сарын 16 Улаанбаатар хот
Монгол Улс Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санааг дэмжиж 1961 онд НҮБ-ын гишүүнээр элсэж, тус тунхаглалыг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн. Монгол улс 1992 оны Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхийг хуульчилсан. Гэвч Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтууд, Монгол Улсын Үндсэн хуулийн заалтууд зөрчигдсөөр байна.
Энэ баталгаатай эдлэх эрхүүд зөрчигдсөөр байгаад харамсаж байна. Эрх нь зөрчигдөж байгаа хүмүүсийн нэг нь Хуульч Х.Бат-Ялалт мөн.
Х.Бат-Ялалтыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5, 9, 10, 11 заалтууд, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10, 12, 13, 14 дэх заалтууд, 19 дүгээр зүйлийг зөрчин, эрхийг нь эдлүүлэхгүйгээр цагдан хорьж хэлмэгдүүлж байгаа нь түүний амь, нас, эрүүл мэндэд заналхийлэл учруулж байна.
Х.Бат-Ялалтын хуульд заасан эрхийнх нь: өмгөөлүүлэх эрхийг, мөрдөгчөөс татгалзах эрхийг, прокуророос татгалзах эрхийг нь эдлүүлэхгүйээр шууд 30 хоног цагдан хорьсон нь түүний хуулиар олгогдсон баталгаатай эрхэд халдаж байна гэж үзэж байна. Тиймээс хууль ёсных нь эрхийг эдлүүлж, хорих 461 дүгээр ангиас суллаж, гадуур байцаахыг шаардаж байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглалаа дагаж Үндсэн хуулиа хэрэгжүүлэхийг Монголын төрөөс шаардаж байна.
Х.Бат-Ялалтыг Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж цагдан хорьсон шийдвэрээ эргэж харж, хуулийн хүрээнд шалгаж үнэн зөвийг нь топгоохыг шаардсан, баталгаатай эрхийг нь эдлүүлэхийг шаардсан, суллахыг шаардсан олон иргэд хүсэлтээ илэрхийлж, гарын үсгээ зурсаар байна. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны байдлаар 5000 гаруй иргэний цахим болон бичгээр гаргасан гарын үсэг зурж шаарджээ. Гарын үсэг цуглуулах ажил цаашид эрчимтэй үргэлжилнэ.
Эрхийг нь эдлүүлэхийг, суллахыг шаардсан иргэдийн гарын үсэг, цахим гарын үсгийг хавсаргав.
Шаардлагыг
- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга
- Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх
- УИХ-ын гишүүн, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар
- УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
- УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг
- УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь
- Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр
- Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан
- Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал С.Баатаржав
- Хүний эрхийн Үндэсний комисст хүргүүлж байна.
ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛД заасан дараах заалтуудыг зөрчиж байна.
5 дугаар зүйл Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжпон харьцах, шийтгэх ёсгүй.
9 дүгээр зүйл Хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй.
10 дугаар зүйл Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй.
11 дүгээр зүйл 1. Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдсан нээлттэй шүүх хурлаар гэм буруутайг нь хуулийн дагуу тогтоох хүртэл гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД заасан дараах заалтуудыг зөрчиж байна.
Арван зургадүгаар зүйл:
Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
10/ нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдпыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно;
12/ төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;
13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;
14/ Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;
Арван есдүгээр зүйл:
1. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.
2. Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө.
3. Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.