Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталлаа
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталлаа. Өвөрхангай аймгийн Арвайхээр сум нутаг дэвсгэрийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан Тарагт сумын нутагт газар олгох болжээ.
Мөн Баян-Өлгий Өлгий сумын нутаг дэвсгэрт зэргэлдээх Бугат сумын төв байрладаг бөгөөд түүнийг дагасан газар ашиглалт бий болж, нэг сумын нутаг дэвсгэрт хоёр сум газар олгох зэрэг хүндрэлтэй асуудал үүссэн байна. Иймээс БХБЯ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас дээрх сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулахаар тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, батлав. Чуулганаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.