Оксфордын их сургуулийн эрдэмтэд коронавирусийн вакцин 9-р сар гэхэд бэлэн болно гэжээ
Оксфордын их сургуулийн эрдэмтэд "COVID-19" өвчний вакциныг 9-р сараас бэлэн болно гэж мэдэгджээ.
Сара Гилберт нь тус сургуулийн вакцин судлалын багийг удирддаг бөгөөд түүний үзэж байгаагаар 5-6 сарын хооронд коронавирусийн эсрэг вакцин бүтээх бүрэн боломжтой юм байна.
"Түүний Оксфорд дахь баг нь дэлхий даяар 100,000 гаруй хүний аминд хүрсэн коронавирусийн эсрэг вакциныг бүтээх хамгийн өндөр боломжтой эрдэмтэд юм" гэж Жонс Хопкинсийн их сургууль мэдээлэв.
Профессор Гилберт хүний бие дээрх туршилтыг ирэх хоёр долоо хоногт багтаан хийхээр төлөвлөж байгаа бөгөөд тэрбээр долоон өөр вакцин туршихаар ажиллаж байгаа гэнэ.
Тэрбээр "Таймс" сонинд өгсөн ярилцлагадаа "Энэ төрлийн вакциныг бүтээхэд бидний өмнөх туршилтууд маш том тус хүргэсэн. Тэдгээрээс хуримтлуулсан мэдээлэл болоод туршлага ажлыг маань их хөнгөвчилж байгаа. Ажил маань энэ эрчээрээ явбал намар гэхэд вакцин бэлэн болно" гэж мэдэгджээ.
Их Британийн засгийн газрын зүгээс вакцин бүтээх ажилд 210 сая ам.доллар хандивласан бөгөөд туршилтууд амжилттай болбол 1 сая ширхгийн захиалга өгөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалж: Skynews