"Ковид 19"-өөс болж хүүхдүүд цахим орчинд автаж байгааг сануулав
НҮБ-ын Хүүхдийн сангаас коронавирусын үеэр тогтоосон хөл хорионы улмаас олон оронд хүүхдүүд цахим ертөнцийн эрсдэлд өртөх аюул нүүрлээд байгааг сануулжээ. Цар тахал гэж нэрлэгдсэн энэ өвчний үеэр хэсэг хугацаагаар хүүхдүүд гэртээ цагаа өнгөрүүлж байгаа болон дэлгэцнээс хамааралтай болж байна гэж тус сангийн гүйцэтгэх захирал Генриетта Фор мэдэгдсэн байна.
Тэрээр “Цахим ертөнцөөр зугаацаж байгаа шинэ бодит байдалд тэднийг удирдан чиглүүлэхэд нь туслах хэрэгтэй” болохыг онцолжээ. Олон оюутан цахимаар хичээллэж байгаа болон интернэтээр дамжуулан нийгэмшиж байна гэв. Түүнээс гадна виртуал платформд цагийг их өнгөрүүлснээр хүүхдүүд бэлгийн мөлжлөгт өртөх эрсдэл болон энэ өвчний улмаас үүссэн нөхцөл байдлыг ашиглах боломжийг хайж байгаа хүмүүс байна гэж мэдэгджээ. Мөн найзууд болон хосууд хоорондоо амьд харилцаа үүсгэхгүй байгаа нь тэднийг том эрсдэлд хүргэж болно гэсэн байна.
Дижитал төхөөрөмжийн хэрэглээг хязгаарлахгүй болон дүрэм журам байхгүй байгаа нь хүүхдүүд кибер гэмт хэрэг, хүчирхийлэл, хэрцгийлэл агуулсан утга агуулгатай зүйлд автахыг хөнгөвчилж өгөх аж. Хүчирхийллийг таслан зогсоохын төлөө тэмцдэг Дэлхийн холбооны гүйцэтгэх захирал Ховард Тайлор “Халдварт өвчний улмаас дэлгэцийн өмнө цагаа шалтгаангүйгээр өнгөрүүлж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдсэн” гэв.
Мөн сургуулиуд ажиллахаа больж хөл хорио тогтоосон нь технологи төхөөрөмжөөс амьдрал нь хамааралтай гэр бүл нэмэгдэнэ гэсэн үг. Хүүхдүүд цахим орчинд зугаацаж, сурч, гадаад ертөнцтэй харилцаж байна гэж нэмж хэлсэн байна. Гэхдээ бүх хүүхэд нийтийн цахим сүлжээнд аюулгүй байхад шаардлагатай тусламж, мэдлэг, ур чадваргүй байдагт харамсч байна гэв.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин