"Казахстан яагаад Хятадтай эргэн нэгдэхийг хүсч байна вэ?" гарчигтай нийтлэл томоохон асуудал дагуулжээ
Өнгөрсөн долоо хоногт "Казахстан яагаад Хятадтай эргэн нэгдэхийг хүсч байна вэ?" гэсэн гарчигтай нийтлэлийг хятадын хувийн "sohu.com" вэбсайт дээр нийтлэгдсэн нь багагүй шуугиан дагуулжээ. Энэхүү нийтлэлийг "Elephant Media" хэмээх блог бичсэн байна.
Уг нийтлэлд Казахстаны түүхийн товч тойм бичигдсэн бөгөөд олон казак овгийн удирдагч нар Хятадын эзэн хаанд зүтгэдэг, зарим нь бүр дагаар орж байсан тухай дурджээ.
Түүнчлэн Казахстан улс түүхэндээ үргэлж Хятадын газар нутгийн нэг хэсэг байсан бөгөөд казахууд Хятадад дагаар орохыг үргэлж хүссээр ирсэн гэсэн байжээ.
Үүний хариуд Казахстаны Гадаад хэргийн яам Хятадын элчин сайдыг дуудаж уулзжээ. Уулзалтын үеэр Казахстаны гадаад хэргийн сайд "Энэхүү нийтлэл нь манай 2 орны харилцаанд том хүндрэл учруулж болохоор байна" гэж хэлсэн байна.
Хөрш орнууд ихэвчлэн бие биенээ шүүмжлэхээс зайлсхийдэг тул элчин сайдыг шууд дуудаж уулзах нь ер бусын алхам аж. Хятадын гадаад хэргийн яам тайлбар өгөх хүсэлтэд тэр даруй хариу өгөөгүй юм.
Хятад нь Казахстаны стратегийн томоохон холбоотон бөгөөд эдийн засгийн гол түншүүдийн нэг нь юм. Казахстан улс мөн өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулж Хятад бараа бүтээгдэхүүнийг Европ руу гаргадаг билээ.
Хятадын лалын шашинтай иргэдийг эсрэг явуулж байгаа бодлого Шинжаанд амьдардаг казахуудад нөлөөлсөн боловч Казахстаны засгийн газрыг зүгээс ямар нэг шүүмжлэл хийгээгүй аж.