С.Эрдэнэ: Коронавирусын улмаас гадаадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд сар бүр 500 ам.доллар өгөх ёстой
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр коронавирусын улмаас гадаадад байгаа Монгол иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан, өргөн барих гэж буйгаа танилцуулав. Уг тогтоолын төсөлд коронавирусын улмаас гадаадад байгаа ч эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол улсын иргэдэд сар бүр 500 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэх мэт арга хэмжээг тусгажээ.