“Ковид-19”: Нийтийн тээврийн орлого 6.5 тэрбумаар буурчээ

“Ковид-19”: Нийтийн тээврийн орлого 6.5 тэрбумаар буурчээ

“Ковид-19”-өөс шалтгаалан улс оронд онцгой нөхцөл байдал үүсч байгаа. 2020 оны нэгдүгээр сарын сүүлчээс нөхцөл байдал огцом өөрчлөгдөж, коронавирусын халдвар нь дэлхийн эдийн засагт шинэ эрсдэл, шинэ сорилт болж гарч ирсээр байна. Цар тахлаас үүдэн дэлхийн эдийн засагт хүндрэл үүснэ гэдэг нь нэгэнт тодорхой болж, цохилтод хамгийн түрүүнд хүндээр агаарын тээвэр болон төмөр замын салбар тодорхойгүй хугацаагаар  уналтад орж, алдагдал хүлээгээд байгаа тухай бид өмнөх нийтлэлүүдээрээ хүргэж байсан. Тэгвэл энэ удаа “Ковид-19”  нийтийн тээврийн салбарт хэрхэн нөлөөлж буй талаар хөндлөө.

 

Нийслэлд нийтийн тээврээр  өдөртөө 300-360 мянган зорчигч үйлчлүүлж байна

Улаанбаатар хотын нийтийн тээвэр бол том салбар. Одоогийн байдлаар нийт 830 орчим автобус өнөөдрийн байдлаар иргэдэд үйлчилж байгаа аж. Энэ оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс зорчигч урсгалын тоо 30 орчим хувиар буурч, 2.7 тэрбум төгрөгөөр орлого буурчээ. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа 19 компани нийслэлчүүдэд үйлчилж байгаа аж. Өмнөх оны мөн үед өдөртөө 500-550 мянган зорчигч өдөртөө үйлчлүүлдэг байсан бол өнөөдрийн байдлаар 320-360 мянган зорчигч үйлчлүүлж байгаа аж. Хэдийгээр иргэдийг олон нийтийн газар болон хүн олноор бөөгнөрсөн газар зорчихгүй байхыг анхааруулсаар байгаа ч зорчигч өөрсдөө хувийн ариун цэврээ сахиж, амны хаалтаа зүүж, үйлчлүүлэхийг шаардаж байгаа юм. Нийтийн  тээврийн автобус баазууд дээр тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагуудтай хамтран, ариутгал, цэвэрлэгээ үйлчилгээг хийлгэн ажиллаж байгаа аж.

Дээрх нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудад нийслэлийн нийтийн тээврийн газраас цаашид урьдчилан таамаглахын аргагүй нөхцөл байдал үүсч орлого эрс хумигдахаас сэргийлж зөв зохион байгуулалт хийх талаар бодлого төлөвлөгөөг гарган ажиллах юм байна. Нийтийн тээврийн орлого буурсан нь цагаан сарын шинийн 1-нээс нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээг "Ковид-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор  түр зогсоож,  нийслэлээс зөвхөн тусгай үйлчилгээний автобус гаргаж, төрийн болон үйлчилгээний албан хаагч нарт найман чиглэлээр үйлчилж байсан юм. Мөн өнгөрсөн сарын 10-наас 16-ны өдрүүдэд нийтийн тээврийн автобусанд тодорхой хэмжээний хязгаарлалт хийгдэж, 30-35 минут болгож, ажлын өдрүүдэд 30, амралтын өдрүүдэд 50 хүртэлх хувиар бууруулж зохицуулж байсантай бас холбоотой. Нийтийн тээврийн тоог багасгаснаар зорчигч 40 орчим хувиар багасч, давтагдсан тоогоор өдөртөө  190 орчим мянган зорчигч нийтийн тээврээр зорчиж байсан аж. Нийтийн тээврээр үйлчлүүлэх үед иргэд хязгаарлагдмал орон зайд олон хүнтэй тул шинэ төрлийн титэм вирусын халдвар авах эрсдэлтэй байдаг учраас ийнхүү арга хэмжээнүүдийг авч байсан юм .

 

Хот хоорондын зорчигч урсгал  34 хувиар, улс хооронд 15.2 хувиар буурчээ

Хот хоорондын чиглэлд 2020 оны нэгдүгээр  улирлын байдлаар 385 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 34 хувиар буурсан үзүүлэлттэй бөгөөд тээвэрлэлтийн орлого өмнөх  оны мөн үетэй харьцуулахад 3.8 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Улс хоорондын зорчигч тээвэрлэлтийг 2019 онд гурван улсын 13 чиглэлд гүйцэтгэж байсан бол өнөөдрийн байдлаар бүх чиглэлийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Зорчигч урсгал 15.2 мянган хүнээр буурсан нь тээвэрлэлтийн орлого 1.2 тэрбум төгрөгөөр тасарсан байна.  Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 67 аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан 61 чиглэлд 897 тээврийн хэрэгсэл, 1863 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэдэг. Дэлхий нийтээр тархсан “ковид-19” халдвараас шалтгаалан зорчигч урсгалт буурсантай холбогдуулан 13 чиглэлд тээвэрлэлтийн давтамж бууруулан, нэг чиглэлийн тээвэрлэлтийг энэ сарын 30-ныг хүртэл түр зогсоосон байдалтай байгаа аж. Мөн зорчигч тээврийн төвүүд болох Драгон, Тэнгэр, Лавай авто вокзалууддаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, мэргэжлийн эмчээр жолооч болон зорчигчийн биеийн байдалд хяналт тавьж, анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж зорчигчдын аюулгүй байдалд анхаарч байгаа юм байна.

УОК-оос  хоёрдугаар  сарын 23-наас орон нутгийн зам тээврийн хөдөлгөөнийг түр хааж байсан.  Орох гарах хөдөлгөөнийг нээх үеэр  холын аймгуудад үндсэн тээврийн хэрэгслээс гадна чиглэл бүрд нэмэлтээр 3-4 тээврийн хэрэгслийг төлөвлөн ажиллаж байна. Энгийн ачаалал багатай үед дунджаар 62 чиглэлд өдөрт 300-400 орчим тээврийн хэрэгслээр 2500-3000 зорчигч тээвэрлэдэг бол урьдчилсан байдлаар 5000 гаруй зорчигч захиалга өгч байсан аж.

 

Харин дэлхийд метроны буудлуудаа хааж, автобусны тоогоо цөөлжээ

Гуравдугаар сарын 19-нөөс эхлэн Лондон хотноо метроны 40 буудал хаагдаж, автобус болон автобусны чиглэлүүдийн тоог бууруулсан байна. Одоогийн байдлаар Лондонгийн метроны зорчигчийн урсгал 50 хувь, автобусны ачаалал 40 хувиар буурсан байна.  Мөн Вашингтон ДС хотын Метро Удирдах Газраас мөн л гуравдугаар сарын 26-наас 17 метроны буудлыг түр хаах шийдвэр гаргасан байна. Хэдийгээр зорчигч тээврийн урсгалыг хориглох нь өвчний тархалтаас сэргийлэхэд тустай ч бүрэн хоригловол эмнэлгийн ажилтнууд зэрэг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх боломжгүй хүмүүс ажилдаа ирж, очиход хүндрэл учрах тул тодорхой тооны автобусыг үйлчилгээнд үлдээсэн аж.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын албаны дарга Г.Доржпалам: Тэвчиж болох зардлаа хэмнэж, ажилчдыг цомхотгохгүй байх бодлогыг баримталж байна

-Хот хоорондын чиглэлд 2020 оны нэгдүгээр  улирлын байдлаар 385 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 34 хувиар буурсан үзүүлэлттэй бөгөөд тээвэрлэлтийн орлого өмнөх  оны мөн үетэй харьцуулахад 3.8 тэрбум төгрөгөөр тасарсан.

Улс хоорондын зорчигч тээвэрлэлтийг 2019 онд гурван улсын 13 чиглэлд гүйцэтгэж байсан бол өнөөдрийн байдлаар бүх чиглэлийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Зорчигч урсгал 15.2 мянган хүнээр буурсан нь тээвэрлэлтийн орлого 1.2 тэрбум төгрөгөөр тасарсан.

Тус үйлдвэрийн газар нь хэвийн үйл ажиллагаанд орох хүртэл тэвчиж болох зардлаа хэмнэж, хэмнэлтийн горимд шилжиж эдийн засгийн хүндрэлийг даван туулан ажилчдыг цомхотгохгүй байх бодлогыг баримтлаж байна.

 

Нийслэлийн нийтийн тээврийн газрын  Захиргааны удирдлага санхүүгийн хэлтэсийн ахлах нягтлан бодогч Э.Эрдэнэтуяа: Зорчигч урсгалын тоо 30 хувиар буурсан

-“Ковид-19”-өөс шалтгаалан иргэд нийтийн тээврээр зорчих хандлага эрс буурсан. Нэгдүгээр сард орлого 17, хоёрдугаар сард 28, гуравдугаар сард 45 хувиар буурсан. Үүнийг дундажлаад үзэхээр 30 хувийн орлого буурсан үзүүлэлт юм.  Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 тэрбум төгрөгөөр орлого буурсан.

2020 оны шугамын орлогын бууралттайгаар холбоотойгоор машин цагийн санхүүжилт батлагдсан төсвөөс хэтрэх эрсдэлийг урьдчилсан тооцооллоор тооцож, нийтийн тээврийн үйлчилгээг тасалдуулахгүй байдлаар зохион байгуулалт хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тиймээс манай байгууллага дотроо хуралдаад, цаашид нөхцөл байдал хүндэрвэл хэрхэн эрсдэлгүй даван туулах вэ гэдэг төлөвлөгөө гаргаж байгаа. Одоогийн байдлаар нарийвчилсан төлөвлөгөөг танилцуулахад эрт байна. 

 

 

Б.Намуунтамир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419