Дональд Трамп ДЭМБ-д санхүүжүүлэлт олгохоо зогсоох болсноо зарлалаа
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн хурлын үеэр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад (ДЭМБ) олгодог санхүүжилтийг зогсоох болсноо зарлажээ.
Тэрбээр ДЭМБ-ыг коронавирусийн тархалтыг зогсоох тал дээр хойрго хандсаны дээр зарим мэдээллийг нуун дарагдуулсан тул ийм арга хэмжээ авах болсон гэж мэдэгдсэн байна.
“ДЭМБ-ыг коронавирусийн тархалтын эхэн үед чухал мэдээллийг нууцалж, ноцтой алдаа гаргасан гэж үзээд би санхүүжилтийг нь зогсоох шийдвэр гаргалаа. ДЭМБ хамгийн гол үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тул хариуцлага хүлээх ёстой6 Энэ аюулт өвчний үед бид АНУ-ын аюулгүй байдлыг хангах үүднээс тэр санхүүжилтийн мөнгийг танах ёстой” гэж Трамп мэдэгджээ.
АНУ нь ДЭМБ-ын хамгийн том санхүүжүүлэгч орон бөгөөд өнгөрсөн онд л гэхэд нийт төсвийн 15 хувь буюу 400 саяыг ам.доллар хандивласан байна. Харин хятад улс ердөө 40 сая ам.доллар хандивласан болохыг Трамп онцолжээ.
Тэрбээр цааш нь “Анх Хятад улсад тахал дэгдэж байх үед ДЭМБ ажлаа хийн үнэн зөв мэдээлэл гаргасан бол байдал ингэтлээ дордохгүй байлаа. Харин тэд хятадын талд орон чухал мэдээллийг нууснаар олон сая хүний амь насыг эрсдэлд оруулсан байна.” гэж мэдэгджээ.
Дональд Трампын засаг захиргаа цар тахлын эсрэг зөв ажиллаж чадаагүй учраас байдал ингэтлээ дордсон гэж шүүмжлэгчид үзэж байгаа юм. Тиймээс Трамп бусдаас бурууг байхын тулд ийм шийдвэр гаргасан гэж тэд дүгнэжээ.
Өнөөдөр АНУ нь шинэ коронавирусд хамгийн их нэрвэгдсэн орон болоод байна. Тус улсад сүүлийн байдлаар 592,743 халдварын тохиолдол бүртгэгдэж, 25,239 хүн нас бараад байна.
Эх сурвалж: CNN