УБ Сонгдо эмнэлэгт хурдавчилсан шинжилгээ өгсөн 40, 80 настай иргэдийн хариу ЭЕРЭГ гарлаа
УБ Сонгдо эмнэлэгт шинжилгээ өгч, эмчлүүлж байсан хоёр иргэний коронавирусийн хариу эерэг гарлаа. Тодруулбал, Түргэвчилсэн шинжилгээгээр 40 гаруй насны болон 80 гаруй насны хоёр иргэн хамрагдаж, шинжилгээний хариу эерэг гарчээ.
40 гаруй насны иргэний тухайд 23-ны өдөр Улаан-Үдэ яваад ирсэн иргэн байна. Түүнийг ХӨСҮТ-д хүргэсэн байна. Харин 80 гаруй насны иргэнийг УБ Сонгдо эмнэлгийн тусгаарлах өрөөнд тусгаарлан PCR шинжилгээнд дээжийг явуулаад байна.