Улаанбаатар Сонгдо эмнэлгийн нэгдүгээр давхарт 40 орчим хүнийг тусгаарлаад байна
Улаанбаатар Сонгдо эмнэлэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, ХӨСҮТ-өөс явуулын шуурхай баг ирж, ажилласан. Тэд “УБ сонгдо эмнэлгээс шинжилгээ аваад явж байна. Одоогоор батлагдсан тохиолдол байхгүй” гэсэн тайлбар өгсөн. Тэдний нэг нь шинжилгээний дээжийг авч ХӨСҮТ рүү явсан бол хоёр нь тус эмнэлэгт ариутгал хийгээд үлдсэн байна.
Харин тус эмнэлгийн үүдэн дээр “Эмнэлэг түр ажиллахгүй” гэсэн тайлбар бичиж, хаалгаа түгжсэн байдалтай байна. Эмнэлгийн нэгдүгээр давхарт 30 орчим үйлчлүүлэгч, арав орчим эмнэлгийн ажилтан байсныг цахилгаан шатыг хааж тусгаарлаад байна.