Д.Цогтбаатар: маргааш өглөө 50 иргэнээ Эрээн-Замын-Үүд боомтоор татаж авна
УОК өнөөдөр хуралдсан байна. Хурлаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, "УОК-ын хурлаар Эрээнд байгаа манай 50 иргэний тухай асуудлыг ярилцлаа. Эдгээр иргэд өнгөрсөн сарын 25-наас Монгол Улсад ирэх өргөдлөө гаргаад хүлээж байгаа. Энэ хугацаанд 4 дүгээр сарын 10-нд ӨМӨЗО-ны Онцгой комисс манай иргэдийг хилээр нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Өнөөдөр УОК-т асуудлыг оруулаад маргааш өглөө 50 иргэнээ Эрээн-Замын-Үүд боомтоор татаж авах шийдвэр гаргалаа. Нийт 50 иргэнээс 26 нь эмэгтэй, 24 эрэгтэй, 0-5 насны 4, 5-18 насны гурав, 50-аас дээш насны 18 хүн байгаа" гэв.