Коронавирусээр өвчилсөн хүмүүсийн 70 хувь нь шинж тэмдэггүй тээгчдээс халдвар авсан нь тогтоогджээ
Сингапурын эрдэмтэд коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 70 орчим хувь нь шинж тэмдэггүй тээгчдээс халдвар авсан болохыг тогтоосон байна. Энэ тухай мягмар гаригт "The Straits Times" сонин бичжээ.
"Судалгаанаас үзэхэд Бусдад COVID-19 өвчнийг халдаасан хүмүүсийн 50-70% нь ямар ч шинж тэмдэггүй байдаг аж. Тэдэнд ямар нэг шинж тэмдэг илрэх хүртэл дөрвөн долоо хоног хүртэлх хугацаа өнгөрч болно" гэж халдварт өвчин судлаач мэргэжилтэн Лион Ноэ Нам хэлэв. Түүний үзэж байгаагаар "шинж тэмдэггүй коронавирусийн халдвар тээгчид өөрсдөө COVID-19 өвчин тусахгүй байсаар дархлаа тогтоож болно. Гэхдээ ингэхийн тулд олон жил шаардлагатай." юм байна.
Сингапурын халдварт өвчин судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Лео И Син "вирусийг шинж тэмдэггүй тээгчээс халдварлах нь коронавирусийн эсрэг тэмцэхэд тулгардаг гол бэрхшээлүүдийн нэг" гэж хэлжээ.
Сингапурын Үндэсний их сургуулийн халдварт өвчнийг судлах хөтөлбөрийн судалгааны захирал, дэд профессор Шю Ли Ян "эдгээр тээвэрлэгчдийг илрүүлэх маш хэцүү. Герман, Исланд, БНСУ, Хятад зэрэг орнуудад халдварын хэмжээ огцом нэмэгдсэн нь чухам тэдэнтэй л холбоотой." гэсэн байна.
Одоогийн байдлаар Сингапурт 2900 гаруй хүн халдвар авч 9 хүн нас бараад байгаа юм.