Украинд гарсан түймэр Чернобылийн атомын цахилгаан станцад тулж ирээд байна
Украины онцгой байдлын газар тус улсад дэгдээд байгаа ойн түймэр Чернобылийн атомын цахилгаан станц байрлаж буй газраас 2 км-ын зайд тулж ирээд байгааг анхааруулжээ.
1986 онд ЗХУ, одоогийн Украин дахь Припять хотын ойролцоох Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрсэн билээ. Улмаар тэр цагаас хойш өдийг хүртэл цацраг идэвхт туяанд өртөх эрсдэлтэй тус хэсэг газар өдгөө эзэнгүй болсон.
Одоогийн байдлаар тус түймрийг унтраахаар 50 гаруй гал сөнөөгчид ажиллаж байгаа бөгөөд тэднийг ахалж байгаа хүмүүсийн үзэж байгаагаар түймрийг 2 өдрийн дотор унтрааж боломжтой юм байна.
Түймрийн нөлөөгөөр тус цахилгаан станцын ойролцоох газрын агаарт агуулагдаж байгаа цацраг идэвхт бодис идэвхжиж ердийнхөөс 20 дахин илүү аюултай болоод байгаа гэнэ.
Чернобылийн ойролцоох ойд түймэр энэ сарын 4-ний өдрөөс шатаж эхэлсэн юм. Хэдийгээр тус цахилгаан станцын ойролцоо 30 км-ын зайд хүн амьдрахыг хориглогдогч аялагчид болон жуулчид чөлөөтэй нэвтэрдэг юм. Түймрийг нэгэн аялагч өвс шатааж байгаад гаргасан хэмээн албаны хүмүүс таамаглаж байна.