УИХ-ын нэр бүхий гишүүд ХҮЭК-ийн дарга Ж.Бямбадоржийг ажлаа өгөхийг шаардсан гэх мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл уг асуудлаар ХҮЭК-ийн дарга Ж.Бямбадорж хэвлэлд өгсөн тодруулгадаа,
“Би хэн нэгнээр шаардуулж ажлаа хийх хүн биш. өөрийн хүсэлтээр ажлаа өгөх хүсэлтээ гаргасан. УИХ-ын дарга хүлээж авсан. Би хууль бус үйлдэл хийгээгүй. Би 65 нас хүрсэн, иймээс ажлаа өгч байна” гэж ярьжээ.