К-поп хамтлагийн дуучин Чон Юн Хак биеэ үнэлэгчид коронавирус халдаажээ
K-Pop хамлтаг болох "Supernova"-гийн ахлагч Чон Юн Хак коронавирсийн халдвар авсан нь 3-р сарын 29-нд илэрсэн юм. Тэгвэл тэрбээр шинжилгээ өгөхөөсөө өмнө уулзсан нэгэн биеэ үнэлэгч бүсгүйгээс коронавирус илэрсэн байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаагаар Чон Юн Хак Сөүлийн Гангнам дүүрэгт байрлах хувийн нэгэн “салон”-д 3-р сарын 24-нд Японоос ирэнгүүтээ зочилсон болохоо хүлээсэн байна.
Чон Юн Хакийн албан ёсны төлөөлөгч хэлэхдээ дуучин биеэ үнэлэгчийг хувийн журмаар мэддэг боловч салон руу ороогүй бөгөөд ажлын шугамаар л уулзсан гэнэ.
2007 онд "Supernova"-гийн гишүүнээр анх гарч ирж байсан Юн Хак Өмнөд Солонгосоос илүү Японд илүү их идэвхтэй ажилладаг гэнэ. 2018 онд тэрээр 'Fates & Fures' цувралд кинонд тоглож, саяхан Солонгос-Японы хамтарсан 'G-EGG' кинонд продюсероор ажилласан юм байна.
Коронавирусын дэгдэлтийн үеэр Өмнөд Солонгосын засгийн газар шөнийн клуб, караоке баар, төрөл бүрийн салон руу явахаас татгалзахыг уриалж эхэлсэн юм. Харамсалтай нь Гангнам дүүрэг дэх нөлөө бүхий хүмүүсийн үйлчлүүлдэг шөнийн цэнгээний газрууд нууцаар үйлчилгээ үзүүлсэн хэвээр байгаа аж.
Эх сурвалж: sputniknews.com