Бодлогын хүүг 9 хувь болгож буурууллаа
Монголбанкны Мөнгөнийн бодлогын хороо өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлаараа
1. Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 9%-д хүргэх
2. эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хуртэлх сараар сунгах шийдвэр гаргалаа.
Мөнгөний бодлоыгн хороо дараах дүгнэлтийг хийжээ.
Жилийн инфляц 2020 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 6.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.9 хувь байна. Эдийн засгийн өсөлт энэ онд саарч, эрэлтийн шалтгаантай ннфляц нэмэгдэхээргүй байна. Импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт доголдохгүй тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын хэлбэлзэл үүсэхгүйн дээр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг даган дотоодын шатахууны үнэ буурч байна.
Шинэ коронавирусийн дэгдэлт үргэлжилж, эдийн засгийн гадаад, дотоод нөхцөлийг богино хугацаанд өөрчилж, тодорхой бус байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн идэвхжлийг бууруулах, бизнесийн үйл ажиллагааг хумих, улмаар зээлдэгчдийн эргэн тблбт хүндрэх зэрэг нөлөөг үзүүлж байна. Иймээс вирусээс үүдэлтэй эдгээр хүндрэлийг бууруулах, цаашид эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд чиглэсэн мөнгөний болон макро зохистой бодлогын шаардлагатай арга хэмжээг авч хэрэгүүлж байна гэжээ.