Хятадын шинэ нисэх онгоц тээвэрлэгч хөлөг дээр гал гарчээ
Хятадын тэнгисийн цэрэг бие даан бүтээсэн анхны нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц өнгөрсөн амралтыг өдрүүдэд галд автжээ.
"Type 075" хэмээх тус хөлөг онгоц нь Шанхай хотын боомт дээр байрлаж байсан бөгөөд шатаж байгааг нь батлах олон тооны бичлэг болоод зургууд цахим орчинд байршсан байна.
Тус онгоцыг маш богино хугацаанд бүтээснээрээ Хятад улс дэлхийд гайхагдаж байсан бөгөөд үүний хүчээр Хятадын тэнгисийн цэргийн хүчин чадал асар ихээр нэмэгдсэн байна.
Одоогийн байдлаар "Type 075"-д яг хэр хэмжээний хохирол учирсан болох нь ттодорхойгүй байгаа ч доторх жижиг завь хадгалдаг хэсэг нь гэмтсэн байх магадлал өндөр байгаа гэнэ.
Хятадын ардын чөлөөлөх армийн зүгээс энэ талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.