Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны бие сайжирч эмнэлгээс гарчээ
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвар авснаас болоод эрчимт эмчилгээнд ороод байсан билээ. Тэгвэл түүний биеийн байдал сайжирсан учраас эмнэлгээс гараад байна.
55 настай Борис Жонсон коронавирусийн шинжилгээ өнгөрсөн долоо хоногт өгсөн бөгөөд хариу нь эерэг гарсан учраас хойш 10 хоногийн өмнө Лондон хот дахь Гэгээн Томасын нэрэмжит эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж эхэлсэн билээ.
Түүний бие хараахан бүрэн тэнхрээгүй байгаа учраас Ерөнхий сайдын өргөөндөө үргэлжлүүлэн тусгаарлуулан эмчилгээгээ хийлгэх ажээ.
Борис Жонсон өөрийнх нь амийг аварсан эмч сувилагч нарт талархаад "Нөхцөл байдал ямар байгааг би өөрийн биеэр мэдэрлээ. Английн эрүүл мэндийн албаныханд амь насаараа өртэй боллоо. Тиймээс чадах бүхнээрээ тэднийг дэмжих болно" гэж хэлжээ.
Одоогоор Их Британийн Засгийн газрын тэргүүний үүргийг тус улсын Гадаад хэргийн сайд Доминик Рааб түр орлон гүйцэтгэж байгаа юм.