Тээврийн цагдаагийн алба: "Маргааш тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тэгш, сондгойн хязгаарлалт хийхгүй"
Улсын Онцгой комисс 4-р сарын 13-наас эхлэн автомашинуудын улсын дугаарыг харгалзан тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэрийг гаргаад байсан билээ.
Тэгвэл өнөөдөр Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд дараах мэдээллийг хийлээ.
"УОК-ын шийдвэрийн дагуу аймаг, нийслэлийн тээврийн хэрэгслийг тэгш сондгойгоор хязгаарлах бичгийг Засаг дарга нарт хүргүүлсэн байгаа. Энэ шийдвэр албан ёсоор гараагүй гэдгийг хэлье. Өнөөдрийн байдлаар аль нэг аймгийн Засаг даргаас тээврийн хэрэгслийг тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хүсэлт гаргаагүй байна.
Нийслэлийн иргэдийн хувьд маргааш хуучин журмаараа замын хөдөлгөөнд оролцоно. Тээврийн хэрэгслийг тэгш, сондгой хязгаарлалт хийхгүй" гэжээ.