УОК: "Даваа гарагаас эхлэн автомашинуудыг тэгш, сондгойгоор зорчуулна"
Улсын Онцгой комисс өчигдөр хуралдаж, дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:
- Даваа гарагаас эхлэн автомашинуудыг тэгш, сондгойгоор зорчуулахаар боллоо. Энэхүү шийдвэрийг нийслэл төдийгүй орон нутагт хэрэгжүүлэх тул аймаг, сумдын Засаг дарга нар шийдвэр гаргаж, хөдөлгөөнийг хязгаарлаж, хяналт тавьж ажиллана.
- Түүнчлэн амны хаалт зүүх аяныг дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 31-нийг дуустал улс даяар өрнүүлнэ. Бусдын эрүүл мэндийн төлөө, эрсдлээс сэргийлэх үүднээс иргэд амны хаалтаа тогтмол зүүхийн зэрэгцээ бусдадаа шаардлага тавих хэрэгтэй байна.
Үүнээс гадна ОХУ-аас Монгол Улсын иргэдийг татан авах ажиллагааг шуурхай авахаар болсон. Өчигдөр оройноос иргэдээ авч эхэлсэн. Татан авах ажиллагаа үргэлжилж байна. Тус улсаас нийт 208 хүнийг татан авч, ХӨСҮТ, Багабаян, Асралт мед, Амар зочид буудалд байршуулаад байна" гэлээ.