Онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас татан авсан 282 иргэнийг тусгаарлалаа
Алтанбулаг" боомтын орох чиглэлээр 2020 оны дөрөвдүгээр сарын 11 -ний өдрийн 08.00 цагаас дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд:
- ачааны 25 авто машинаар 26 зорчигч /үүнээс монгол-4, гадаад-22/
- албаны 3 машинаар 8 зорчигч /үүнээс монгол-3, гадаад-5/
- онцгой комиссын татан авалтаар-282 /монгол/
- нийт 28 тээврийн хэрэгсэл болон явганаар 316 зорчигч /монгол-289, гадаад-27/ хил нэвтэрсэн байна.
Тус алба нь Онцгой комиссын шийдвэрээр татан авсан 282 зорчигчид эрүүл мэндийн болон тархвар судлалын тандалт хийж
- 22 зорчигчийн сэжигтэй тохиолдлоор /Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт-2, ХӨСҮТ-20/,
- 260 зорчигчийг ажиглалтад /Дархан-уул аймагт-111, Улаанбаатар хотруу-149/ тус тус шилжүүлсэн.
Албаны зорилгоор хил нэвтэрсэн 8 зорчигчид эрүүл мэндийн үзлэг, тандалт хийхэд эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул зөвлөмж өгч хилээр нэвтрүүлсэн.
Мөн Улаанбаатар хотын гүний хяналтын талбайд ачаа буулгах 19 тээврийн хэрэгслийн 20 жолооч /монгол-12, гадаад-8/, Дархан-уул аймагт ачаа буулгах 1 тээврийн хэрэгслийн 1 жолооч /гадаад/, Сэлэнгэ аймгийн Гаалийн хяналтын талбайд ачаа буулгах 2 тээврийн хэрэгслийн 2 жолооч /гадаад/ буюу нийт 22 тээврийн хэрэгслийн 23 жолооч /монгол-12, гадаад-11/-ийг эрүүл мэндийн үзлэг, тандалтад хамруулан эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул хил нэвтрүүлж цагдаагийн байгууллагын хяналтад шилжүүлсэн.
Дээрх хугацаанд Алтанбулаг боомтын гарах чиглэлээр 33 тээврийн хэрэгслээр нийт 41 зорчигч /монгол-10, гадаад-31/ хил нэвтэрсэн байна.
Эх сурвалж: Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба