Цагдаагийн газраас “Зөв амьдрах ухаан” ТББ-ы тэргүүн Г.Загдааг өчигдөр /2020.04.11/ оройн 19.00 цагийн орчимд баривчилсан байна. Баривчлах ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид явуулжээ.
Түүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Харин эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг "Хүүхдийн хамгаалах төв"-д хамгаалалтад авжээ.
Түүнийг тус төрийн байгууллагад ирсэн зарим хүнийг хүчирхийлсэн гэх мэдээллийг өнгөрсөн долоо хоногт хохирогчдын холбоо болон эрх нь зөрчигдөж, хүчирхийлэлд өртсөн гэх хоёр иргэн өгсөн юм.