Газрын тос үйлдвэрлэгч орнууд олборлолтоо багасгахаар болжээ
ОПЕК-ын орнууд өнгөрсөн баасан гаригт уулзалт хийн ирэх 5, 6-р сард газрын тос олборлолтын хэмжээгээ хоногийн 10 баррелиар бууруулах шийдвэр гаргажээ.
Энэ мэтээр энэ онц эцэс гэхэд 8 сая, 2022 оны 4-р сарын сүүл үед 6 саяар бууруулах юм байна.
Мөн Мексикийн эрчим хүчний сайд олборлолтоо 100 мянган баррелиар бууруулна гэж хэлсэн боловч тэрбээр энэхүү уулзалтад тодорхой үр дүнд хүрч чадаагүй юм байна.
Харамсалтай нь Саудын Араб энэхүү тохиролцоонд Мексик нэгдэхгүй олборлолтоо бууруулах нь боломжгүй зүйл хэмээн мэдэгджээ. Дараагийн ОПЕК-ын уулзалт ирэх 6-р сарын 10-нд болох бөгөөд тухайн үед дараагийн 5 жилийн төлөвлөгөөг хэлэлцэх юм байна.
Тухайн үед хэлэлцээр амжилттай болох юм бол ОХУ, Сайдын Араб зэрэг орнууд тав, зургадугаар сард хоногт 8,5 сая баррель нефть олборлож байх юм. Энэ уулзалтын өмнө Оросын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ба Саудын ван Сальман бен Абдель Азиз Аль Сауд нартай утсаар ярин хэлэлцээр хийжээ.