Сауди Арабын хааны гэр бүлийн гишүүд коронавирусийн халдвар авчээ
Сауди араб улсын хааны гэр бүл болоод язгууртан гэр бүлүүдийн 150 гару й гишүүд коронавирусийн халдвар авсан тухай албаны хүмүүс мэдээлэв.
Тэдэн дунд Ханхүү Хайзал бин Бандар бин Абдулазиз Ал Сауд байгаа бөгөөд түүний биеийн байдал нь эрс муудсан учраас Лхагва гаригаас эхлэн эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн байна. Харин эзэн хаан Салман хаан, угсаа залгах хунтайж Мохаммед бин Салман нар халдвараас урьдчилан сэргийлж, өөрсдийгөө гэртээ тусгаарлаад байна.
Язгууртан гэр бүлийн дотор халдвар эрчимтэй тархаж буй тул зөвхөн тэдэнд зориулж 500 ортой тасгийг бэлтгээд буй гэнэ.