Эрүүл мэндийн даатгалын өрөнд "КАПИТАЛ" банкнаас хоёр сувиллын газар хураан авахаар болжээ
Монгол банкнаас “Капитал” банк дампуурсаныг зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл яг жилийн өмнө "Капитал" банкны эрх хүлээн авагчаас Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг нэхэмжлэх шийдвэр гаргаж байсан.
Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын өрөнд "Капитал" банкнаас хоёр сувиллын газрыг хураан авч эрүүл мэндийн яаманд шилжүүлэхээр болжээ. Энэ талаар УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдэв. “Капитал” банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг байршиж байжээ. Тус банкинд 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нд эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө байршиж эхэлсэн бөгөөд 2016 он гэхэд 135 тэрбум төгрөг болсон байна.
Улмаар 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс ЭМДЕГ бие даан байгуулагдсанаар “Капитал” банкинд ЭМДС-аас нэг ч төгрөг нэмж байршуулаагүй бөгөөд харин хадгаламжийн хүүгийн 8 тэрбум төгрөгийг Төрийн санд авчээ.