Өмнөд Солонгос тусгаарлагдсан хүмүүсийг цахилгаан бугуйвч ашиглан хянана
Өмнөд Солонгос улсын эрх баригчид хөл хорио, туусгарлалтын дэглэмд байгаа хүмүүсийг цахилгаан бугуйвчийн тусламжтай хянах шийдвэр гаргажээ. Энээ шийдвэрийн талаар тус улсын сэтгэл судлалын хүрээлэн санал асуулга явуулсан бөгөөд судалгаанд оролцсон хүмүүсийн 78 хувь нь дэмжсэн бол 16 хувь нь буруу, үлдсэн мэдэхгүй гэсэн хариулт өгчээ.
Энэхүү шийдвэрийн хүрээнд энэ сарын 13-аас эхлэн тусгаарлагдсан хүмүүсийг цахилгаан бугуйвчаар дамжуулан хянаж эхлэх аж.
Одоогоор тусгаарлагдсан хүмүүсийг ухаалаг утсаар нь дамжуулан хянаж байгаа юм. Хэдийгээр төхөөрөмжөө унтраах, интернет болон GPS-ээ салгах нь хориотой ч энэхүү дүрмийг зөрчсөн тохиолдол хэн хэд гарсан байна.
Өмнөд Солонгост өдгөө 46.5 мянган хүн тусгаарлалтад байгаа юм. Энэ сард л гэхэд тэдний 76 нь дээрх дүрмийг зөрчсөн нь илэрсэн бөгөөд зургааг нь прокурорын байгууллагад шилжүүлжээ.