Дэлхийн эдийн засаг коронавирусийн нөлөөгөөр 5 их наяд ам.долларын хохирол амсана
Эдийн засгийн шинжээчид коронавирусийн дэгдэлтийн улмаас ойрын 2 жилийн хугацаанд учрах хохирол 5 их наяд ам.долларт хүрнэ гэж дүгнэжээ. Хэрвээ энэ үнэн бол энэхүү хямрал нь 1929 оны их уналтаас хойших хамгийн том эдийн засгийн гамшиг болох аж.
"Citi Group" ыанкны ерөнхий эдийн засагч Кетрин Ман ойрн 2 жилийн хугацаанд эдийн засаг маш хүнд цохилтод орох бөгөөд үүнээс гарахад 5 жилийн хугацаа шаардлагатай болно хэмээн мэдэгджээ. Харин "JP Morgan Chase" банкны эдийн засагч нар алдагдлын тоог 5.5 их наяд ам.долларт хүрнэ гэж тооцоолсон юм.
2008 оны их хямралын үеэр дэлхийн эдийн засаг 4 их наяд ам.долларын хохирол амсаж байсан юм.
Гэхдээ Европ болоод Азийн эдийн засагчид 2021 оны гуравдугаар улирал гэхэд дэлхийн эдийн засаг хямралын өмнөх үедээ хрч чадна хэмээн үзэж байгаа юм.