Европын зарим орнууд коронавирусийн дэгдэлт буурч байгаа гэж үзсэн учраас хөл хорионы дэглэмээ зөөллөж эхэлжээ. Жишээ нь Дани улс цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг энэ сарын 15-аас эхлүүлэхээр болсон бөгөөд томоохон худалдааны төвүүд, үсчин, массаж зэрэг үйлчилгээний сарууд энэ сарын сүүлээр нээх аж.
Мөн Австри улс 5-р сараас сургууль цэцэрлэгээ нээж эхлэхээр төлөвлөж байгаа боловч одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна. Харин 4-р сарын сүүлчээр жижиг дэлгүүр, үйлчилгээний газрууд, төрөлжсөн барааны дэлгүүрүүдийг нээх, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжихээр төлөвлөж байгаа гэнэ. Харин бусад газрууд 5-р сарын эхээр хаалгаа нээх аж.
Швейцар 5-р сарын 1-ээс ажилдаа явах, бусдад туслах, цэвэр агаарт гарах, спортоор хичээллэх зэрэг зүйлсийг зөвшөөрөх боловч зочид буудал, ресторанууд тавдугаар сарын дунд хүртэл хаалттай байх бол олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 6-р сарын сүүлч хүртэл хоригложээ.
Тэгвэл Европын холбоондоо хамгийн түрүүнд хязгаарлалтын арга хэмжээ авсан улсуудын нэг Чехэд өчигдрөөс эхлэн цэвэр агаарт цөөхүүлээ теннис, гольф тоглохыг зөвшөөрчээ. Харин маргаашаас гэр ахуйн бараа, цэцэрлэгжүүлэлт, гар урлалын бараа бүтээгдэхүүн худалддаг дэлгүүрүүдээ нээх гэж байна.