Цагдаагийн алба хаагч замын осол гаргаж, амь насаа алджээ
Хөвсгөл аймагт гарсан автозамын ослын улмаас нэг хүн амь насаа алдаж, гурван хүн гэмтжээ.
Уг хэрэг нь Хатгал тосгоноос 9 км зайд мөнгөлөг өнгийн приус-20 загварын автомашин замын хажуу руу онхолдсон байна. Тус ослын улмаас 25 настай Б газар дээрээ нас барж, автомашинд зорчиж явсан 25-28 насны гурван хүн гэмтжээ.
Улмаар хэргийг шалгахад, осол гаргасан автомашиныг нас барсан эрэгтэй жолоодож явсан нь тогтоогдсон бөгөөд талийгаач нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар ажилладаг байжээ. Харин гэмтсэн иргэд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба аймгийн цагдаагийн газарт хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.