Бидний ходоод боловсруулах гэж үйл тамаа цайдаг 5 хүнсний бүтээгдэхүүн
Бидний идэж байгаа хоол хүнс бүхэн бүгд ач тустай бас хор хөнөөлтэй биш. Заримдаа өдрийн ихэнх цагт хооллодог бөгөөд үүнээс болж, зөвхөн жин нэмэх эсвэл өтгөн хатах сөрөг үр дагаврууд бий болдоггүй, ходоодны асуудлыг давхар дурдах хэрэгтэй. Бид төдийлөн сайн мэдэхгүй байж, зарим хоол хүнсийг өдөр бүр иддэг. Анхаарлаа нааш хандуул, нууц дайснууд эдгээр хоол хүнсэнд байж мэднэ!
1. Бүрэн боловсруулсан хоол хүнс Хүн бүр чипс болон жигнэмгийг аюултай гэдгийг мэднэ. Амттанд дуртай хүмүүсийн хувьд, эдгээрээс татгалзах нь хэцүү боловч, ходоодонд бүрэн шингэдэггүй гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Мөн хөлдөөсөн оройн хоол, чихэр болон овьёос хүртэл ходоодонд сөргөөр нөлөөлнө.
Эдгээр бүтээгдэхүүнүүдэд транс тос, нэмэлт бодисууд агуулагддаг бөгөөд боловсорсон нитрат болон хүчил нь эдгээрийн хэлбэрийг алдагдуулахаас сэргийлж, хугацааг нь уртасгахад тусалдаг. Харин дээрх химийн элементүүд ходоодонд хүчтэй нөлөө үзүүлнэ.
2. Хивэг болон бүхэл үр Бид бүхэн ширхлэгтэй хоол хүнсийг өдөр бүр идвэл, хоол боловсруулалтыг идэвхжүүлнэ гэж мэддэг. Энэ нь ч үнэхээр үнэн юм. Зөвхөн ширхлэг агуулсан бүтэн үр болон цоохор майлз, вандуй зэрэг хүнсний ногоонууд бүрэн шингэдэггүй бөгөөд ходоодны замд хуримтлагдаж, энерги болон калор болж, биед задардаггүй байна.
3. Чинжүү Зарим хүмүүс чинжүү иддэггүй, гэхдээ Болгарь чинжүү гэдсийг хийгээр дүүргэж, өвдөлт мэдрэхэд хүргэдэг, гэхдээ та түүхийгээр идсэн тохиолдолд ийм зүйл болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Чинжүүний хальс, ходоодны шүүстэй зохицдоггүй бөгөөд үр дүнд нь ходоодонд бүрэн шингэдэггүй.
4. Цагаан талх Энэ бүтээгдэхүүн бараг айл болгоны ширээн дээр байдгаас гадна, өдөр тутмын хэрэглээ гэхэд буруудахгүй. Талх хоол хүнсийг бүр илүү тааламжтай санагдуулдаг, гэхдээ цөөхөн хүн цагаан талх бидний биед ямар нөлөө үзүүлдэг болохыг мэддэг. Найрлагадаа их хэмжээний цардуул агуулдаг бол, ямар ч ширхлэг найрлагад нь байдаггүй, яагаад гэвэл талхыг бүрэн боловсорсон гурилаар хийдэг. Харин хоолны мэргэжилтнүүдийн зүгээс өдөрт 3 зүсэм талх идвэл, эрүүл мэндэд асуудалгүй болохыг хэлж байна.
5. Амт оруулагч бодис Бид нар чихрийн шижин өвчин тусах, холестеролын хэмжээгээ нэмэгдүүлэх гэх мэт эрсдэлүүдийг мэдсээр байж, өглөө бүрийг нэг аяга чихэртэй кофегоор эхлүүлдэг. Кофег болж өгвөл чихэргүй уух хэрэгтэй – ингэвэл ходоодонд шингэхгүйгээр таныг зовоохгүй гэсэн үг. Жишээ нь, амт оруулагч бодис болох аспартам найрлагадаа калор агуулаагүй байдаг тул цусанд шингэж, биед тунадаг байна. Гэсэн хэдий ч та тэгтлээ санаа зовох хэрэггүй – хэрэв та дээрх бүтээгдэхүүнүүдийг бага хэмжээгээр, өдөр тутам хэрэглэхгүй байвал, бие организмд тэгтлээ хор хөнөөл учруулахгүй.
Дээрээс нь, та дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй: Хэрэв та шош хэрэглэхгүй байж, чадахгүй байгаа бол, шөнө усанд дэвтээж, хор хөнөөлтэй хүчлийг устгаж болно.
Ногоон өнгийн хүнсний ногоо сайн хэрэглэ, коктэйл хийж уух юм уу, эсвэл салатанд хийж, идээрэй. Эдгээр хүнсний ногоонуудыг болгож идээрэй (цэцэгт байцаа, лууван, эрдэнэ шиш гэх мэт). Гэхдээ самрыг өөр байдлаар иднэ – түүхийгээр, яагаад гэвэл болгосны дараа тослог шинж чанараа алддаг. Магни болон калигаар баялаг хүнсний ногоо хэрэглээрэй. Глютен агуулаагүй, ферментжүүлсэн хоол хүс хэрэглээрэй. Ургамлын цай уугаарай. Бонус асуулт: хоол хүнсийг усанд угаах шаардлагатай юу? Мөнхий асуулт, шаардлагатай болон шаардлагагүй гэж үздэг хүмүүсийн дундах маргааныг шийдвэрлэх хариултыг хэлж өгье. Хоол хүнс бүхэн хоёр төрлийн шингэнээр дамждаг: аман дахь шүлс болон ходоодон дахь шүүс. Хоолны мэргэжилтнүүд хоол хүнсийг усанд угааснаар зарим шим тэжээл нь алдагддаг гэж үздэг бол, эмч нар эрүүл ахуйн үүднээс заавал угаах ёстой гэсэн байр суурин дээр бат зогсдог. Ерөнхийдөө, шим тэжээлгүй хоол хүнс идэх шаардлагагүй.
Эх сурвалж: Хopom