УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 градус дулаан байна. |
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 30 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна
Малчид, иргэдийн анхааралд:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, салхитай байх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2020 оны 04 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 5-10 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна. |