Сургууль, цэцэрлэгийн хөл хориог 9 дүгээр сарын 1-н хүртэл сунгах чиглэлийг Ерөнхий сайд өгчээ
Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж байна.
Ерөнхий сайд сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийг есдүгээр сарын 1-н хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлах чиглэл өгсөн байна. Мөн иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг анхааруулжээ.
Мөн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6,600 гаруй иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартераар авч ирэхийг тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татах тухай асуудлаар УОК-ын шуурхай штаб хуралдаж байгаа аж.