Тайванийн эрдэмтэд коронавирусийн эсрэг дархлааны эсийг нээжээ
Тайванийн судалгааны баг COVID-19 коронавирусаар халдварласан гурван өвчтөнөөс антибиотик генийн сегмент дээр суурилсан дархлааны эсийг гаргаж авчээ.
Судалгааны багийг удирдсан Чанг Гүн дурсгалын эмнэлгийн оршин суугч эмч Хуан Куан-йинг мягмар гаригт хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэхүү нээлт нь вакцин төдийгүй вирусийг эмчлэх эм бэлдмэлийг хөгжүүлэхэд түлхэц болно гэж мэдэгдэв.
Моноклональ эсрэг-бие (mAbs) нь лабораторид бий болдог дархлааны тогтолцооны уураг юм. Тус өвөрмөц эсийн биет нь хүнийхтэй ижил дархлааны эсүүдээс бүрдсэн байдаг.
"mAbs" нь вирусийг бусад эсүүдээс ялгаж чаддаг тул түүний эсрэг бэлдмэл боловсруулах, үйлдвэрлэх зэрэг хоёр чиглэлээр ач тустай гэж Хуанг нэмж хэлжээ.
Үүний дээр Чанг Гүн их сургуулийн вирусийн халдвар судлалын судалгааны төвийн профессор Ших Шин-ру коронавирусийг бие махбодид нэвтрэхээс сэргийлэх чадвартай болохыг тогтоосон байна.
Тэрбээр "Амьтантай харьцуулахад хүн дээр "mAbs" дээр суурилсан туршилт хийх нь хамаагүй аюул багатай." гэж хэлжээ.
Эх сурвалж: focustaiwan.tw