"Хөөрхөн шар шувуу " сургалтын төвийн захирал, боловсрол судлаач, эцэг эхийн ментор, Г.Төмөрзаяа "CAAK PODCAST"-ын зочноор оролцохдоо хэлсэн ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮДИЙГ та бүхэндээ түүвэрлэн хүргэж байна. Хэрвээ та энэхүү подкастыг сонсож амжаагүй бол түүний юу ярьсныг эндээс мэдэх боломжтой.
ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД
- Хүнийг хүн болгох суурь нас бол бага нас юм
- Хүүхдийн тархны хөгжил 6 хүртлэх насандаа 90% нь бүрдсэн байдаг
- Хүүхдийн тархины хөгжлийн хамгийн идэвхитэй үе 0-2 нас байдаг
- Хүүхэд бүр тус тусдаа өөр өөрийн өнгөтэй
- Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд үгүй, боль, болохгүй гэдэг үгийг бага хэрэглэх ёстой
- Төрмөл ууртай, зөрүүд хүүхэд гэж байхгүй гагцхүү эцэг эхийн хандлагаас үүсдэг зүйл
- Нялх хүүхэдтэй гэр бүлүүд "Би" гэдэг үзэл бодлоо орхих хэрэгтэй
- Эцэг эхчүүдийн хувьд өөрийхөө дуртай зүйлийг хязгаарлаж сурах нь гэр бүлийн оролцоо юм
- Хүүхдийн хөгжил төлөвшилд 3 хүртлэх насанд ээжийн оролцоо маш чухал
- Ээжийн хайр энхрийлэлд ойр байсан хүүхдийн тархны хөгжил маш сайн байдаг
- Хүнд найдаж хүүхдээ өсгүүлж болохгүй
- Өнөө цагийн хүүхдэд гар хүрч өсгөнө гэдэг. Ирээдүйд та хүүхдээ аз жаргалгүй амьдрах нөхцлийг бүрдүүлж байна гэсэн үг юм.
- Хүүхдээ хайрлаж байна гэдэг хамгийн том мэдрэмж нь таны оролцоотой байгаа цаг үе юм
ПОДКАСТ СОНСОХ
Та бүхэн энэхүү подкастыг доорх платформуудаас сонсох боломжтой.
~ Apple Podcast ~