Хөл хорионы улмаас дэлхий даяар гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна
Коронавирусийн нөлөөгөөр дэлхийн 3 тэрбум иргэн хөл хорионд ороод байгаа. Тэгвэл үүнээс болоод ахин нэг том асуудал үүсч эхэлжээ. Дэлхий даяар гэр бүлийн хүчирхийлэл огцом нэмэгдэж байгааг олон тооны судалгаа баталж байгаа юм.
Бостоны их сургуулийн сэтгэл судлаач Мариан Хестер хөл хорионоос болж гэртээ удаан хугацаагаар гацсан хүмүүс бухимдаж эхэлснээс болоод ийм үр дүн гарч байгаа хэмээн мэдэгдээд байна. Тэрбээр "Зул сар, талархлын баяр гээд гэр бүлтэйгээ бүхэл өдрийг өнгөрөөх үед ч мөн ийм зүйл ажиглагддаг" гэж хэлсэн юм.
Дэлхий даяарх цагдаагийн байгууллагуудад гэр бүлийн хүчирхийллийн тухай дуудлага ердийнхөөс 2 дахин илүү ирж байгаа аж. Иймд НҮБ гишүүн орнуудынхаа засгийн газруудыг хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг хамгаалтандаа авах хөтөлбөр гаргахыг уриалж эхэлсэн байна.
Харамсалтай нь вирустэй тэмцэж буй улс орнууд энэ тал дээр төдийлөн анхаарч чадахгүй байгаа юм.