Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны бие муудаж, эрчимт эмчилгээнд оржээ
Борис Жонсоны биеийн байдал муудсаны дараа эрчимт эмчилгээнд шилжсэн гэж Даунинг Стритт мэдэгдэв.
Ерөнхий сайд коронавирусийн халдвар авсан болох нь батлагдсаны дараа Лондоны Сент-Томасын эмнэлэгт тусгаарлалтад ороод байсан юм.
Тэрбээр энгийн эмчилгээ хийлгэж биеийн байдал нь тогтвортой байсан боловч 55 настай Ерөнхий сайд Даваа гарагийн үдээс хойш амьсгал давчдаж ухаан алдсан байна.
Тэрбээр удалгүй ухаан орсон боловч биеийн байдал нь хүнд хэвээр байсан тул эрчимт эмчилгээнд шилжүүлжээ.
Ерөнхий сайд Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Доминик Рааб энэ зуур түүнийг орлох юм. Борис Жонсон өөрийн биеэр түүнийг томилсон аж.
Хатан хаанд түүний биеийн байдлын талаар даруй мэдээлсэн бөгөөд тэрбээр "маш их санаа зовж байна" гэжээ.
Засгийн газрын албан ёсны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: "Энэ үдээс хойш ерөнхий сайдын биеийн байдал муудаж, эрүүл мэндийн багийнхны зөвлөсний дагуу эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэв. Ерөнхий сайд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Доминик Раабаас шаардлагатай тохиолдолд түүнийг орлохыг хүссэн. Ерөнхий сайдын биеийн байдал одоо дээрдэж байгаа бөгөөд эмнэлгийн бүх ажилчдын шаргуу хөдөлмөр,чин сэтгэлээсээ талархаж байна." гэсэн байна.