Чернобыльд ойн түймэр гарснаас болоод цацрагийн хэмжээ 20 дахин нэмэгджээ
Украины засгийн газар Чернобылийн хаалттай бүсэд ойн түймэр гарснаас болж цацрагийн хэмжээ 20 дахин нэмэгдсэн тухай мэдээлэв.
"Нөхцөл байдал маш муу байна. Цацрагийн хэмжээ хэвийн хэмжээнээс хэдэн арав дахин нэмэгдсэн" гэж Ням гарагт Украины экологийн хяналтын албаны дарга Егор Фирсов хэлэв.
Гал 100 га талбайд тархсан бөгөөд түүнтэй тэмцэхийн тулд хоёр онгоц, нисдэг тэрэг, 100 орчим гал сөнөөгчдийг дайчлаад байна.
Азаар хурдан хугацаанд арга хэмжээ авсны хүчинд түймрийн голомтыг цурманд оруулж чаджээ.
Гэсэн хэдий ч тус үйлчилгээ өнгөрсөн бямба гарагт зарим газарт цацраг идэвхжил ихсэх нь гал түймэртэй тэмцэхэд том хүндрэл учруулсан бөгөөд ойр хавьд амьдардаг хүмүүсийг аюулгүй газар луу шилжүүлж байгааг онцолжээ.
1986 оны 4-р сард дэлбэрсэн үед Чернобылийн цөмийн цахилгаан станцаас 30 километрийн зайд амьдрахыг зөвшөөрдөггүй бөгөөд энэ явдлаас болоод тэрхүү талбайн хэмжээг 50 км болгож магадгүй болоод байна.
Эх сурвалж: Guardian