Германд коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байсан эмнэлэг доороос бөмбөг олджээ
Германы Бонн хот дахь эмнэлгийн доороос дэлхийн 2-р дайны үеийн бөмбөг олдсон тул олон зуун өвчтөнүүдийг, түүний дотор коронавирусын өвчтэй хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Мөн ойролцоох барилгуудаас мянга гаруй оршин суугчдыг бас нүүлгэн шилжүүлэв.
227 кг жинтэй тэсрэх бөмбөг Бонн их сургуулийн клиникийг өргөтгөх барилгын ажлын үеэр олсон аж.
Нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байсан эрчимт эмчилгээний өвчтөнүүдийн дунд шинэхэн коронавирусын улмаас амьсгалын замын өвчнөөр өвчилсөн 11 хүн байжээ.
Өвчтөнүүдийн ихэнх нь эмнэлгийн бусад хэсгүүдэд шилжсэн боловч заримыг нь бусад эмнэлгүүдэд шилжүүлжээ. Тэднийг 150 эмнэлгийн ажилтан дагалдаж байгаа юм байна.
Нутгийн удирдлагууд мөн ойролцоох 1200 оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх тушаал гаргажээ. Албаны хүмүүс айлуудын нэг нэгээр нь нүүлгэсэн бөгөөд ингэхдээ вирусийн халдвар тархахгүй байх талаас нь бүх арга хэмжээ авсан гэнэ.
Эмнэлгийн эргэн тойрон дахь 500 метр талбайг хэдэн цагийн турш битүүмжилж тус бөмбөгийг амжилттай гаргаж авсан байна.
Эх сурвалж: dw.com